Үндсэн агуулга руу шилжих

Монгол бичгийн өв

Уран бичлэг тамга

Уран бичлэг & Монгол өв соёл

Сургалт · Уран бүтээл · Захиалга

Үнэгүй үйлчилгээ

Нэрийн уран бичлэг

Нэрээ уламжлалт монгол бичгээр бичүүлж, бэлэн загварыг нь тэр дороо татаж аваарай. Монгол, гадаад нэр аль аль нь болно.

Кирилл эсвэл латинаар. Foreign guests: type your name in Latin letters.

Материал
Бичлэгийн хэв

Ташуу иштэй бийр: зузаан нимгэний хэлбэлзэлтэй, бэх нь цаасанд бага зэрэг шингэнэ.

Чимэглэл

Зүүн талд нэрээ бичихэд загвар шууд гарна

Бүтээл болгож захиалах уу?

Татсан зургаа бидэн рүү илгээгээрэй. Багш бичлэгийг нягталж, гараар бийрдэн, хүссэн хэмжээ, хүрээтэй нь гүйцэтгэнэ.

Гурван алхам

1.Нэрээ бичнэ

Кирилл эсвэл латинаар. Сайт нэрийг тань монгол бичигт хөрвүүлж, шууд харуулна.

2.Загвараа сонгоно

Бийр, хуурай бийр, хэвлэмэл гэсэн гурван бичлэгийн хэв. Цаас, хар бэх, улаан ерөөл гэсэн гурван материал. Алтан хүрээ, улаан тамга нэмж болно.

3.Татаж авна

Зургийг PNG-ээр татаад дэлгэцийн дэвсгэр, нийтлэл, бэлэг болгоно. Хүсвэл гараар бийрдүүлж захиална.

Хөрвүүлэлтийн тухай үнэнээр

Монгол бичгийн зөв бичих зүй нь кирилл дуудлагаас салангид. «Жаргал» гэдэг нэр сонсогдох ёсоороо биш, сонгодог бичлэгээрээ ᠵᠢᠷᠭᠠᠯ гэж бичигддэг. Тиймээс сайт эхлээд нягталсан толиос хайж, олдохгүй бол дуудлагаар нь буулгадаг — тэр тохиолдолд үр дүн нь ойролцоо байна.

Хөрвүүлсэн бичгийг та өөрөө засаж болно: «Монгол бичиг» талбарт гараар өөрчилвөл загвар шууд шинэчлэгдэнэ. Харин бэлэг, хана чимэх бүтээл захиалах бол багш эцсийн бичлэгийг гараар нягталж, залруулж өгнө — үүнд нэмэлт төлбөр авахгүй.