Үндсэн агуулга руу шилжих

Монгол бичгийн өв

Уран бичлэг тамга

Уран бичлэг & Монгол өв соёл

Сургалт · Уран бүтээл · Захиалга

Танилцуулга

Бидний тухай

Бид монгол бичгийг өдөр тутмын хэрэглээ болгох, уран бичлэгийн урлагийг залуу үедээ өвлүүлэх зорилготой сургалт, бүтээлийн студи юм.

Монгол бичиг

Уран бичлэг

Өв соёл

Юу хийдэг вэ

Бид монгол бичгийг өдөр тутмын хэрэглээ болгож, уран бичлэгийн урлагийг сурталчлах зорилготой сургалт, бүтээлийн студи юм. Анхан шатнаас эхлэн үсэг таних, үг холбох, бийр барих техник, хэв маягийн ялгааг дараалалтай заана.

Сургалт нь танхим болон онлайнаар явагдана. Хичээл бүр дадлагатай — анги дүүрэн цаас, бэх, бийр байх бөгөөд суралцагч эхний өдрөөсөө гараараа бичиж эхэлнэ.

«Бичиг бол хэлний хувцас, уран бичлэг бол түүний хатгамал.»

Мөн захиалгаар уран бичлэгийн бүтээл гүйцэтгэнэ: нэр, ерөөл, айлын өргөө чимэх бичээс, гэрчилгээ, тэмдэглэлт ойн бэлэг. Хүссэн үг, хэмжээ, хүрээг ярилцаж тохирно.